Image

Мэтгэлцээнийг зохион байгууллаа.

 \"\"

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус Шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын дунд \"Шүүхийн иргэдийн төлөөлөгч таслах эрхтэй оролцох нь”, \"Тойргийн журмаар давж заалдах шатны шүүх ажиллах нь”, \"Хөдөө орон нутгийн шүүхүүд бие даасан дагнасан шүүхтэй байх нь оновчтой эсэх /Эрүү, Иргэн, Захиргаа/” сэдэвт мэтгэлцээнийг зохион байгууллаа. Тус мэтгэлцээнд мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн Г.Чойном ахлагчтай, шүүгчийн туслах Ж.Отгонням, Архив, бичиг хэргийн эрхлэгч Н.Удвал нарын бүрэлдэхүүнтэй \"Эврист” баг тэргүүн байр, шүүгчийн туслах Ц.Энхзаяа, Ш.Анхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй \"Фемида” баг дэд байранд шалгарлаа. Тус мэтгэлцээнийг цаашид улиралд 1 удаа зохион байгуулж байх болно.


Image

Увс аймаг дахь шүүхүүд “Миний хүүхэд-2” аянд нэгдлээ.

\"\" 

Увс аймгийн хүүхдийн төлөө зөвлөлөөс зорилтот бүлгийн хүүхдүүдийн хараа хяналтыг сайжруулах, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн асуудлыг онцгойлон анхаарч, дэмжин туслах зорилго бүхий \"Миний хүүхэд-2” аяныг 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд зарлалаа. Тус аянд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар, анхан шатны шүүхээд нэгдэж сайн үйлсийн аян эхлүүлээд байна. Шүүхийн хамт олон  амьдралын хүнд нөхцөлд аав, ээж, 2 дүүгийн хамт амьдарч буй Увс аймгийн Улаангом сумын \"Чандмань эрдэм” сургуулийн 1 дүгээр ангийн сурагч 6 настай Энхзаяагийн Энэрэлт охинд бүтэн жилийн хугацаанд анхаарал хандуулан, тусалж дэмжихээр боллоо. Аяны хүрээнд охины гэр бүлийн нөхцөл байдалтай танилцаж, аав А.Ариунбатын иргэний үнэмлэхний хугацааг сунгуулан өгсөн бөгөөд  2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр \"Энэрэлт охинд туслая” 1 өдрийн хандивын үйл ажиллагааг шүүгч, ажилтнуудын дунд зохион байгуулж 22 нэр төрлийн 100.000 орчим төгрөгний хандивын бүтээгдэхүүн цугларсаныг Э.Энэрэлт охин болон ээж Энхзаяад гардуулан өгөв.Мөн Э.Энэрэлт охинтой шүүхийн хамт олон нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлж, гутал, куртка, өмд , хүүхдийн хичээл хийх ширээ, сандлыг худалдан авч өгч гэртээ хичээлээ тухтай хийх нөхцлөөр хангав.


Image

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Б.Гансүхийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа зохион байгууллаа.

\"\" 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар зарлигаар Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Б.Гансүхийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг \"Монгол Улсын шүүгчийн тангараг өргөх журам”-д заасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн морин цагт зохион байгууллаа.

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны танхимд зохион байгуулсан бөгөөд тангараг өргөх ёслолын ажиллагаанд Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй анхан шатны шүүхүүдийн шүүгчид, Шүүхийн тамгын газрын нийт ажилтнууд, Увс аймгийн Прокурорын газрын хамт олон болон өмгөөлөгч нар оролцлоо.



Нийт: 1546 мэдээ байна.