Увс аймаг дахь шүүхийн Залуучуудын холбооны Сургалт, сурталчилгааны хорооноос2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр сэтгэл зүйч О.Ануг урьж ирүүлэн \"Стресс”, \"Ажлын үр дүнг хэрхэн сайжруулах вэ”сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар стресс гэж юу болох, өөрийгөө болон бусдыг стрессээс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх, ажлын үр дүнгээ хэрхэн яаж дээшлүүлэх зэрэг олон чухал мэдээлэл өгсөн ач холбогдолтой сургалт болсон. Мөн \"Та хөршдөө хайртай юу”, \"Халуун сандал” зэрэг хөгжөөнт тоглоомыг явуулан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын стрессийг тайлсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.
2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл, Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа нар тус шүүхүүдийн 2015 оны шүүн таслах ажиллагааны мэдээний талаарх мэдээллийг орон нутгийн \"Сама” телевизүүд мэдээлэл өгч, сэтгүүлчийн сонирхсон асуултад хариуллаа. Орон нутгийн \"Сама” телевизүүд 2016 оны 02 сарын 03-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Б.Доржсүрэн 2015 онд эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэсэн маргаан болон эвлэрүүлэн зуучлалын давуу тал, эвлэрүүлэн зуучлалаар ямар төрлийн маргааныг хянан шийдвэрлэдэг талаар мэдээлэл өглөө.
Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн \"Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл\"-тэй хамтран 2015 оны 10 дугаар сарын 05-наас 14-ний өдрүүдэд зохион байгуулсан \"Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны\" хоёрдугаар ээлжийн сургалтанд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Н.Эрдэнэ-Очир, шүүхийн хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцож, шалгалтанд тэнцсэн тул \"Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан”-ны гэрчилгээг албан ёсоор Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Л.Баттулга гардуулан өгч, хамт олны зүгээс сургалтанд амжилттай оролцоод ирсэн шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан Н.Эрдэнэ-Очир, Х.Сувд-Эрдэнэ нарт баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.