Image

Иргэндээ ойрхон шүүхүүд

 \"\"

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д зааснаар шүүн таслах ажлыг иргэдэд ойртуулах зорилгоор нүүдэллэн ажиллаж болно гэж заасны дагуу Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 27-ны өдрүүдэд, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 сарын 26-ны өдрөөс 27-ны өдрүүдэд Увс аймагт нүүдэллэн ирж нийт эрүүгийн 6 хэргийн хянан шийдвэрлэлээ.
Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар уулзалт, ярилцлага зохион байгуулж шүүхийн шинэчлэлийн талаар болон шүүн таслах ажлын талаарх өөрсдийн туршлагаа солилцлоо. Уулзалт, ярилцлагаар шүүх хуралдаан даргалах болон шийтгэх тогтоол бичихэд анхаарах зүйлс, \"Сонгомол шийдвэрийн эмхтгэл”-д хэвлүүлэх шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоолыг сонгон явуулахдаа анхаарах зүйлс зэрэг олон асуудлаар санал солилцсон нь үр өгөөжтэй болж шүүгчид Увс аймаг дахь шүүхүүдийн шүүх хуралдааны танхим болон зөвлөлдөх тасалгааны тохижилтыг сайшааж байв.
Баруун 3 аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн шүүх шүүн таслах ажлаараа нэг дор Увс аймагт ажилласан нь шүүхийн үйл ажиллагааг иргэдэд илүү ойр, хүртээмжтэй, чирэгдэлгүй үйлчилж байгаагийн нэг илрэл боллоо.

 

 


Image

“ТАТА-ТУНГА” тэмцээнийг зохион явууллаа.

\"\" 

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын Залуучуудын зөвлөлийн Сургалт, сурталчилгааны хорооноос ажлын ачааллыг тайлах , авхаалж самбааг сорих зорилгоор шүүгч, ажилтнуудын дунд танин мэдэхүйн хөгжөөнт \"ТАТА-ТУНГА” тэмцээнийг зохион явууллаа. Тус тэмцээнд шүүгч ажилтнуудаас бүрдсэн 8 баг оролцсоноос тэргүүн байранд Увс аймаг захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Энхзаяа, Н.Эрдэнэ-Очир нар, дэд байранд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар шалгарлаа.

 

 


Image

Шүүхийн тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон “Увс шүүх-85” төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын нээлтийн үйл ажиллагааг тус шүүхийн Залуучуудын зөвлөлийн ёслолын хорооноос зохион явууллаа.

 

 \"\"

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын Залуучуудын зөвлөл нь Соёл, спорт, аялал жуулчлалын хороо, Сургалт, сурталчилгааны хороо, Ёслолын хороо гэсэн 3 хорооноос бүрддэг бөгөөд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон \"Увс шүүх-85” төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын нээлтийн үйл ажиллагааг тус шүүхийн Залуучуудын зөвлөлийн ёслолын хорооноос зохион явууллаа. Нээлтийн үйл ажилагаанд:

Унаган хүлгээ дурсан

Уран хуураа татаж

Утгын яруу дуундаа

Уярч хатуужин суухдаа

Хорвоогийн хамаг явдлыг

2-хон чавхдасаар ярьдаг

Хосгүй нэгэн улс

Азийн цээжинд нутагтай гэж \"Ойрад” хөгжимт жүжгийн театрын морин хуурч, Соёлын тэргүүний ажилтан М.Батсанааг урин ирүүлж \"Сархин зээрд”, \"Үүлэн бор”, \"Икэлийн эгшигт нутаг минь” зэрэг аяыг тоглуулан шүүхийн жаврыг үргээлгэн, шүүгч, ажилтнуудын сонорыг мялааж,

Хүйтний эрч чангарч

Хөхүүл ханиад ихэссэн

Хүний дархлаа сульдаж

Хүч тэнхээ буурсан энэхүү цагт

Хүч бөөний төвийн

Хүн хорхойдойн вакусаар хамт олноо дайлж, нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Цаашид 7 хоног бүрийн Баасан гаригт зохион байгуулагдах \"Увс шүүх-85” арга хэмжээгээр уулзацгаая.


 



Нийт: 1530 мэдээ байна.