Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын \"Залуучуудын зөвлөл”-ийн салбар хороодоос 7 хоног бүрийн баасан гаригт зохион байгуулдаг уламжлалт өдөрлөгийг энэ удаад \"Спорт, аялал жуучлал”-ын хорооноос шүүгч, ажилтнуудын авхаалж самбааг сорих зорилгоор спортын 3 төрөлт тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд нийт 4 баг тамирчид оролцож, шалгарсан баг тамирчдыг зохион байгуулагч хорооноос өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын Залуучуудын зөвлөлийн Сургалт, сурталчилгааны хорооноос ажлын ачааллыг тайлах , авхаалж самбааг сорих зорилгоор шүүгч, ажилтнуудын дунд танин мэдэхүйн хөгжөөнт \"ТАТА-ТУНГА” тэмцээнийг зохион явууллаа. Тус тэмцээнд шүүгч ажилтнуудаас бүрдсэн 8 баг оролцсоноос тэргүүн байранд Увс аймаг захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Энхзаяа, Н.Эрдэнэ-Очир нар, дэд байранд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар шалгарлаа.