Image

Хяналтын камеруудыг суурилуулж дууслаа

\"\" 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Увс аймаг дахь шүүхийн тамгын газарт шүүхийн аюулгүй байдлыг хангах үүднээс 16 ширхэг хяналтын камер хуваарилсныг тус шүүхийн мэдээлэл, технологийн мэргэжилтэн Б.Даваахүү, слесарь Б.Баатаржав нар суурилуулах зураг төслийнх нь дагуу 2015 оны 11 сарын 09-13-ны хооронд хийж гүйцэтгэлээ. Камеруудыг шүүхийн 1 давхарт 4 ширхэг хяналтын камер, 2 давхарт 3 ширхэг хяналтын камер, 3 давхарт 3 ширхэг хяналтын камер, гадна талын талбайг хянах зорилгоор 6 ширхэг хяналтын камерийг тус тус суурилууллаа. Энэ нь шүүхийн аюулгүй байдалд хийгдэж байгаа томоохон ажлуудын нэг бөгөөд 24 цагийн турш шүүхийн барилгын гадна, дотно тал /гараж, машины зогсоол/ бүрэн камерын хяналтад байх болсон.


Image

“Цаг төлөвлөлт ба цагийн менежмент” сэдвээр сургалт явууллаа.

 

\"\" 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийнанхан шатны шүүх, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийнанхан шатны шүүхийн шүүгч нар болон шүүхийн захиргааны ажилтнуудад 2015 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр Төрийн захиргааны албанд 40 гаруй жил ажилласан туршлагатай ахмад ажилтан Н.Гэжээ \"Цаг төлөвлөлт ба цагийн менежмент” сэдвээр сургалт явууллаа. Тус сургалтаар цагийн менежмент гэж юу болох, ажлаа хэрхэн төлөвлөж хийж сурах зэрэг олон сонирхолтой зүйлүүдийн талаар сургалт явуулсан. Сургалтын дараагаар Н.Гэжээ нь шүүхийн нийт шүүгч, ажилтнуудад МУ-ын Засгийн газар болон Швейд улсын Засгийн газартай хамтран бүтээсэн \"Өөрийгөө болоод хамтран зүтгэгч нөхдөө таних мэдэх нь” нэртэй менежер хүн хамт олноо хэрхэн манлайлан ажиллах ёстой талаар бичсэн номыг дурсгав.



Image

“Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо ба нөлөөллийн мэдүүлэг” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.

\"\" 

\"Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо ба нөлөөллийн мэдүүлэг” сэдэвт иргэдтэй уулзалт, хууль сурталчлах өдөрлөг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр боллоо. Хууль сурталчлах өдөрлөгт багийн Засаг дарга нар болон иргэдийн төлөөлөл нараас бүрдсэн 50 гаруй иргэн хүрэлцэн ирсэн. 

Уг өдөрлөгт тус шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга нээж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл \"Шүүхийн шинэчлэл”, шүүгчийн туслах О.Батдорж \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо ба нөлөөллийн мэдүүлэг” сэдвийн хүрээнд иргэдэд мэдээлэл хийж, шүүхийн ажилтнууд оролцсон тоглосон иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хэрхэн яаж тангараг өргөж, шүүх хуралдаанд оролцох ёстой талаар шторкийг бэлгэн үзүүлж, холбогдох тараах материалуудыг тараан ажилласан.




Нийт: 1530 мэдээ байна.