Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарсан шүүхийн захиргаанымэргэшсэн ажилтан бэлтгэх хоёр дахь ээлжийн сургалт 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан билээ.
Тус сургалтад шүүгчийн туслах Ш.Анхцэцэг,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар амжилттай оролцож, шалгалтанд тэнцэж \"Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан” гэрчилгээг авсныг Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Л.Баттулга гардуулан өгч, хамт олны зүгээс сургалтанд амжилттай оролцоод ирсэн шүүгчийн туслах Ш.Анхцэцэг,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 167 дугаар зарлигаар Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Лувсанравжаагийн Дэлгэрцэцэгийг \"Монгол Улсын шүүгчийн тангараг өргөх журам”-д заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн морин цагт шүүгчийн тангараг өргүүллээ.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны танхимд зохион байгуулсан бөгөөд тангараг өргөх ёслолын ажиллагаанд Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй анхан шатны шүүхүүдийн шүүгчид, Шүүхий тамгын газрын нийт ажилтнууд, Увс аймгийн Прокурорын газрын хамт олон болон иргэдийн төлөөлөл оролцлоо.