Image

Эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалт бүсчилсэн байдлаар зохион байгуулагдаж байна.

\"\"

 

 

Эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад Увс аймагт зохион байгуулагдлаа. Эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалт 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цагт Улаангом сумын шүүхийн байранд боллоо. Сонгон шалгаруулалтанд нийт 46 хүн бүртгүүлснээс 32 хүн оролцож, 7 хүн тэнцэж эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх тусгай хөтөлбөрийн дагуу 2 өдрийн турш сургалтанд хамрагдлаа. Сургалтын төгсгөлд шалгалтад тэнцсэн иргэдэд \"Эвлэрүүлэн зуучлах эрх”-ийн гэрчилгээ гардуулан өглөө.  
Мөн Японы Жайка олон улсын байгууллагын \"Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн ахлах мэргэжилтэн Ока Хидео, эвлэрүүлэн зуучлалын асуудал хариуцсан референт Р.Ичинхорлоо, эвлэрүүлэн зуучлах зөвлөлийн гишүүн, сургалтын багийн ахлагч М.Баясгалан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн  шүүхийн шүүгч Ж.Сэлэнгэ,  эвлэрүүлэн зуучлах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Л.Өлзийхүү, сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд, төслийн ажилтан Б.Оюу нар 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэдтэй уулзалт хийж, иргэдийн асуултад хариуллаа.


 

 



Нийт: 1530 мэдээ байна.