Image

“Хуулийн цаг”

 \"\"

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2015 онд шүүхийн ил тод, нээлттэй байдлыг сурталчлах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор \"Увс” телевизтэй хамтран долоо хоног бүрийн Пүрэв гариг бүр \"Хуулийн цаг” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Энэ удаад Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан О.Батдорж \"Хөдөлмөрийн маргаан” сэдвээр бэлтгэн иргэдэд хүргэлээ. 


Image

“Усны зохистой хэрэглээ болон усны талаархи чухал зөвлөгөө” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

\"\"

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн эрүүл мэндийн газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Одвогмэдийг урьж оролцуулан \"Усны зохистой хэрэглээ болон усны талаархи чухал зөвлөгөө” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар бидний бие махбодийн 80 хувийг ус эзэлдэг гэдгийг хүн бүр мэддэг ч хүний биед ус дутагдвал эрүүл мэндэд хэрхэн муугаар нөлөөлдөг, усны зохистой хэрэглээ болон усыг тогтмол ууснаар илүүдэл жил, таргалалтаас урьдчилан сэргийлж, цусны даралт ихсэх, зүрх судас, бөөрний өвчлөл, арьс харшлын өвчин тусах магадлалыг бууруулдаг болох талаар мэдээлэл өглөө.



Image

Шүүхийн захиргааны шинэ ажилтны сургалт болж өндөрлөлөө.

 \"Шүүхийн

Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн \"Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран 2015 оны 10 дугаар сарын 05-15-ны өдрүүдэд зохион байгуулсан \"Шүүхийн захиргааны шинэ ажилтны анхан шатны” гурав дахь удаагийн сургалтад Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир нар хамрагдлаа. Тус сургалтад нийт 48 шүүхийн захиргааны ажилтан оролцсоноос 31 нь шалгалтад хангалттай үнэлгээ авсан ба шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ, Н.Эрдэнэ-Очир нар шалгалтад тэнцэн \"Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан”-ны гэрчилгээг авах болзлыг хангасан байна. 


Image

НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 \"\"

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2015 оны 10

дугаар сарын 13-ны өдөр \"Шинэ Улаангом” зах дээр НЭЭЛТТЭЙ ШҮҮХ өдөрлөгийг \"Шүүх олон нийт” хөтөлбөрийн хүрээнд болон 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Шүүх байгуулах тухай хууль, мөн шүүхийн багц хууль болон эрх зүйн маргааны төрлөөр дагнан байгуулагдсан шүүхүүдийн талаар сурталчлан, шинэ шүүхүүдийн нэршил, шүүхийн шинэчлэл, харъяалах газар нутаг, маргааны төрлүүд, шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагч, түүний харъяалан шийдвэрлэх маргааны талаар мэдээлэл хийлээ. Мөн 120 гаруй иргэдэд зөвлөгөө өгч, 5 нэхэмжлэл шинээр хүлээн авч, 12 төрлийн тараах материал тараан ажиллалаа. 


Image

“Увс Нуур”-ын жуулчны баазад хоёр өдрийн аялалыг амжилттай зохион байгууллаа.

\"\" 

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын 2015 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүгч, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олонч байдлыг бий болгох зорилгоор Увс аймгийн үзэсгэлэнт газрын нэг болох  Увс нуурын хөвөөнд болон \"Увс Нуур”-ын жуулчны баазад хоёр өдрийн аялалыг амжилттай зохион байгууллаа. 


 


Image

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгонакыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа.

\"\" 

Шүүхийн байгууллагад үр бүтээлтэй, олон жил, идэвхи зүтгэл гарган ажиллаж, оруулсан хувь нэмрийг нь төр засгаас үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 112 дугаар зарлигаар Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгонакыг төрийн дээд шагнал \"Алтан гадас” одонгоор, Монгол Улсын Хууль Зүйн Сайдын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1755 дугаар тушаалаар Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Болормаа, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Энхзаяа нарыг Хууль зүйн яамны \"Хүндэт жуух бичиг-ээр тус тус шагнасныг Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Л.Баттулга, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл нар гардуулан өгч, нийт шүүгч, ажилчдын өмнөөс баяр хүргэж,цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.



Нийт: 1551 мэдээ байна.