Image

“2020 оны ШИЛДЭГ САЛБАР ХОРОО”-оор шалгаруулж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагналаа.

\"\"

Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооноос хамт олны эв нэгдэл, давуу байдлыг хангаж, нийгмийн идэвхи оролцоог өрнүүлэн, салбар хорооны чиг үүргийг амжилттай хэрэгжүүлж ажилласан Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын хамт олонг “2020 оны ШИЛДЭГ САЛБАР ХОРОО”-оор шалгаруулж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагналаа. Мөн шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, шударга ёсны үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах үйлсэд хамт олноо манлайлан ажилласныг нь үнэлж шүүгчийн туслах Ц.Энхзаяаг Монголын шүүхийн ажилтны холбооноос \"2020 ОНЫ ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-аар тодруулж “Хүндэт өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр шагнасныг 2021 оны 02 сарын 10-ны өдөр тус шүүхийн тамгын газрын дарга Л.Баттулга гардуулан өглөө.


Image

“Эрүүгийн хуулийн хэрэглээ цахим сургалтад хамрагдлаа”

\"\"

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим, Ханнс Зайделийн сангийн \"Эрх зүйн боловсролын академи”-тай хамтран Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан \"Эрүүгийн хуулийн хэрэглээ-2021” сургалтад Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид онлайнаар хамрагдлаа.

Уг сургалтаар Эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэн хэвшүүлэх, хэрэглээний нэмэлт байдлыг хангах, эргэлзээтэй, тодорхой бус, тайлбар шаардсан эрх зүйн хэм хэмжээг нэг мөр хэрэглэх, тайлбарлах, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах дадал, чадвар олгох хандлагыг төлөвшүүлэх зэрэг сэдвийн хүрээнд явагдлаа.



Нийт: 1537 мэдээ байна.