Image

УВС НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ПОДКАСТЫГ БЭЛТГЭН ХҮРГЭЖ БАЙНА.

\"\"

Увс аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, сурталчилгааны хорооноос иргэдэд эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үе шаттайгаар хүргэх зорилгоор Увс нээлттэй шүүх подкастыг бэлтгэн хүргэж байгаа бөгөөд анхны дугаартаа тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Ж.Отгоннямыг урьж оролцуулан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, давуу тал, ач холбогдлын талаар ярилцлаа.


Image

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ИРГЭДЭД ИЛ ЗАХИДАЛ, ГАРЫН АВЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

\"\"

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хуулинд зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ ил ил тод байдал, шударга ёс, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор иргэдийн төлөөлөгчийг санамсаргүй аргаар цахим хэлбэрээр сонгож оролцуулдаг билээ. Иймд нийгмийн шударга ёсны эрхэм үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж 2022-2024 онд шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд шүүх хуралдаанд оролцохын учир, ач холбогдол, эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлага, шүүх хуралдаанд хэрхэн оролцох талаарх мэдээлэл, танилцуулга, гарын авлага зэргийг бэлтгэн оршин суугаа газрын сум, багийн Засаг дарга нараар дамжуулан шүүх хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, шударга ёсыг бэхжүүлэх ариун үйлсэд нь амжилт хүсэж, иргэдийн итгэл хүлээсэн шүүхийг бүтээхэд оролцож байгаад нь талархаж тамгын газрын дарга ил захидал хүргүүллээ.


Image

ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ГАРАЛТ 2021 ОНД БУУРЧЭЭ

\"\"

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, Монгол Улсын шүүхийн 2021 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд Мэдээллийн технологийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа, Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг, П.Ангарагсайхан нар оролцож мэдээлэл хийв.


Image

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдад зориулсан сургалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Сургалтыг Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д.Тунгалаг нээж, үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ сургалтад оролцогчдын 60 гаруй хувь нь өмнө сургалтад хамрагдаж байгаагүй шинэ хүмүүс болохыг дуулгаад Японы эрдэмтэн судлаачдын хичээлийг сургагч багш нар баяжуулан зааж, онол, практик хосолсон цогц мэдлэг олгоход чиглэгдэж байгааг онцоллоо.

\"\"

     

     



Нийт: 1673 мэдээ байна.