Image

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ШҮҮГЧ, АЖИЛТНУУД ХАНДИВЛАВ.

\"\"
Шинэ төрлийн Коронавирус (COVID-19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд сайн дураараа нэг өдрийн цалингаа хандивлахыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад уриалсан билээ.Иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж, халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаа, гааль зэрэг мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад зориулан нэг өдрийн цалингаа хандивлах уриалгыг шүүгч , ажилтнууд дэмжлээ.Тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн 10 шүүгч, шүүхийн тамгын газрын 26 ажилтан сайн дурын үндсэн дээр коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан нэг өдрийн цалин болох 1.415.000 /нэг сая дөрвөн зургаан арван таван мянган/ төгрөгийг хандивлаж, Онцгой байдлын ерөнхий газрын төрийн сангийн 100900031405 тоот дансанд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шилжүүллээ.



Нийт: 1530 мэдээ байна.