Ахмад хуульч Д.Бунжааг шүүхийн ахмадын холбооны \"Хүндэт тэмдэг”-ээр шагнасаныг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Л.Баттулга, салбар хорооны тэргүүн Ч.Дулмаа нар гардуулав. Шагнал гардуулах үйл ажиллагаанд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, ахмад шүүгч нар оролцлоо. Ахмад хуульч Д.Бунжаа таны цаашдын ажил тань улам их амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Отгонням орон нутгийн MBC телевизийн \"Хуулийн цаг\" шууд нэвтрүүлэгт оролцож Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчилж эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай ойлголт, давуу тал, өргөдөл хэрхэн гаргах, өнгөрсөн онд шийдвэрлэгдсэн өргөдөл маргааны тайлан мэдээг танилцуулж ярилцлага өглөө.