Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын \"Сургалтын хороо”-ны төлөвлөгөөний дагуу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг \"Хууль зүйн судалгааны хүрээлэнгийн цахим сан legaldata.mn сайтыг хэрхэн ашиглах талаар болон \"Захиргааны эрх зүй дэх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтад тус шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнууд бүрэн хамрагдсан бөгөөд хуульчийн сонгон шалгаруулалтад бэлтгэж буй эрх зүйчдийн хувьд ач холбогдолтой сургалт боллоо.
Увс аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасаг шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 2019 онд хийсэн ажлын тайланг тус Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд танилцууллаа. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хийсэн ажлын тайланг цагдаагийн газрын ахлах ахлагч Ө.Батбаяр танилцуулж, шүүгч ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, 2020 оны төлөвлөгөөгөө танилцуулан, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.