Image

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН В.ОЮУМАА АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ОРОН НУТГИЙН ШҮҮХҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА

\"\"

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг нар 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Увс аймаг дахь анхан болон давж заалдах шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцан, шүүгч ажилтнуудтай уулзлаа. Уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тус зөвлөлөөс 2019 он болон 2020 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан, хүрсэн үр дүн, шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулга, мэдээлэл хийв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй шуурхай хүргэх, шүүх хуралдаан хойшлолтыг бууруулах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх талаар шүүгч ажилтнуудтай санал солилцсон юм. Түүнчлэн шүүхүүдийн байр, техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хангамж, шүүгч, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлууд болон шүүн таслах ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудтай танилцан энэ талаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авч тодорхой асуудлуудыг Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний ажлын албанд уламжлан шийдвэрлүүлэх арга хэмжээ авахаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 105 дугаар зарлигаар Алтан гадас одонгоор шагнуулсан Увс аймаг аймаг дахь шүүхийн Тамгын газрын бичиг хэрэг хүргэгч Б.Орлом, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан шүүхийн Тамгын газрын үйлчлэгч Д.Оюун, Ж.Бадамхүү, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хүндэт жуух бичгээр шагнуулсан шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Ж.Отгонням нарт Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа гардуулж, цаашдын ажил амьдралд нь өндөр амжилт хүсэв. Шүүхийн байгууллагад он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх их үйлсэд оруулсан хөдөлмөрийг нь үнэлж, төрийн дээд одон медаль болон салбарын нэр хүндтэй шагналаар шагнуулсан шүүхийн захиргааны ажилтнуудадаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль шагнагдсан болон салбарын шагналаар шагнагдсан шүүгч, ажилтнуудад шагналыг гардуулж хүндэтгэл үзүүлсэн юм.


Image

Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 8 дугаар 21-ний өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

\"\"

1.Шүүгдэгч С.Анхбаяр, /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минутад хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Д.Жамбалсүрэн,

Шүүгч: Н.Мөнхжаргал,

Шүүгч: Л.Алтан,

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 90 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Анхбаярт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Увс аймгийн Прокурорын газарт буцааж, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

2.Шүүгдэгч Ю.Сайнбаяр нар, /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар/-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч Д.Жамбалсүрэн,

Шүүгч Н.Мөнхжаргал,

Шүүгч Л.Алтан,

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ю.Сайнжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

3.Шүүгдэгч Ц.Гантогтох, Б.Отгонбаяр нар, /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт мөн зүйлийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар/-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 00 минутад хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Д.Жамбалсүрэн,

Шүүгч: Н.Мөнхжаргал,

Шүүгч: Л.Алтан,

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Гантогтохын өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Б.Отгонбаярын нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.“Баянхариг” ХХК, /Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар/-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 00 минутад хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Д.Жамбалсүрэн,

Шүүгч: Н.Мөнхжаргал,

Шүүгч: Л.Алтан,

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж, Баянхариг ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Энэбишийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.Шүүгдэгч Д.Өлзийбаяр, С.Нямдорж нар, /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 30 минутад хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч Д.Жамбалсүрэн,

Шүүгч Н.Мөнхжаргал,

Шүүгч Л.Алтан,

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 12-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Өлзийбаяр түүний өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч С.Нямдорж нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нэхэмжлэлтэй, хариуцагч “Чандмань эрдэний нөхөд” БГБХ нөхөрлөл болон Д.Алдар, А.Хулан нарт холбогдох “Гэрээний дагуу олгосон санхүүжилт 156.500.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн” 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Д.Жамбалсүрэн,

Шүүгч Н.Мөнхжаргал,

Шүүгч Л.Алтан,

Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 535 дугааð шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

 

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ ГАРГАСАН:                           Б.ЭНХТУЯА /НБД/



Нийт: 1673 мэдээ байна.