1. С.Пүрэвжавын нэхэмжлэлтэй Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох \"Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Ө.Бадрахын 22-р байрны 2 тоот хаягт байрлах 45 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг давхардуулан улсын бүртгэлд Ү-1520004722 дугаартай бүртгэсэн бүртгэл нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Д.Алтанцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгч С.Пүрэвжавын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн нарийн бичгийн дарга Б.Энхтуяа
1.Б.Бат-Очирыннэхэмжлэлтэй, \"төрсөн он зөвтгүүлэх тухай” иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч Л.Дэлгэрцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
2.Ж.Өлзийдэлгэрийннэхэмжлэлтэй, З.Шийрэвт холбогдох \"гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох тухай” иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч: Л.Дэлгэрцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
3.Ж.Алимаагийн нэхэмжлэлтэй, Б.Гантөмөр, С.Нацагдорж, О.Дарьжав, Батжаргал нарт холбогдох \"газар чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч: Л.Дэлгэрцэцэг
Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдааныг хойшлуулсан.
4.А.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй, \"ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч Л.Дэлгэрцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.Д.Батмөнхийн нэхэмжлэлтэй, \"ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч: Л.Дэлгэрцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
6.Л.Энхбуянгийннэхэмжлэлтэй, \"ажиллаж байсан байдал тогтоолгох тухай ” иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: П.Болор
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
7.С.Заяатын нэхэмжлэлтэй, \"ажиллаж байсан байдал тухай” иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч П.Болор
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
8.С.Даваанямын нэхэмжлэлтэй, \"С.Дэнсмаагийнажиллаж байсан байдал тогтоолгох тухай” èðãýíèé õýðãèéã 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч П.Болор,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн зарим хэсгийн хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
9.Н.Сүрэнжавын нэхэмжлэлтэй, \"ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч П.Болор
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
10. Б.Батчимэгийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
11. Р.Намсрайгийн нэхэмжлэлтэй \"төрсөн он зөвтгүүлэх тухай” иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч Л.Дэлгэрцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
12. Ш.Бүжинхандын нэхэмжлэлтэй, \"хэлмэгдүүлэлтийн нөхөх олговор 80.000.000 төгрөг гаргуулах тухай” èðãýíèé õýðãèéã 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч Л.Дэлгэрцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
13. С.Пүрэвжавын нэхэмжлэлтэй, Ж.Мягмарт холбогдох \"Байр чөлөөлүүлэх тухай ” èðãýíèé õýðãèéã 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч П.Болор,
Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдааныг хойшлуулсан.
14. Ник ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Алтансүмбэрт холбогдох \"15.811.188 төгрөг гаргуулах тухай” èðãýíèé õýðãèéã 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч П.Болор,
Шийдвэрлэсэн байдал: Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
15. Чандмань Увс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс дулааны станц ТӨХК-д холбогдох \"211.220.047 төгрөг гаргуулах тухай” èðãýíèé õýðãèéã 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: шүүгч Л.Дэлгэрцэцэг,
Шийдвэрлэсэн байдал:Нэхэмжлэлийн буцааж шийдвэрлэсэн.
16. Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, \"Б.Эрдэнэчимэг, Б.Батсүх нарыг эрэн сурвалжлуулах тухай” èðãýíèé õýðãèéã 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: Ерөнхий шүүгчН.Гэрэлтуяа,
Шийдвэрлэсэн байдал:Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
17. Ч.Цэнгэлийн нэхэмжлэлтэй \"Ч.Нямсамбуугийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: Ерөнхий шүүгчН.Гэрэлтуяа,
Шийдвэрлэсэн байдал:Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
18. Ш.Цээлэйнамсангийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: Ерөнхий шүүгчН.Гэрэлтуяа,
Шийдвэрлэсэн байдал:Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн
19. Ч.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй \"ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 30 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч: Ерөнхий шүүгчН.Гэрэлтуяа,
Шийдвэрлэсэн байдал:Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн
Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн \"Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн багтай хамтран \"Шүүхэд мэдээллийн технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага, боломж” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Монгол Улсын шүүхийн мэдээллийн технологийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ гадаадын зарим улсын туршлага, сүүлийн үеийн ололт, амжилтыг нэвтрүүлэх талаар шүүх, хуулийн байгууллага, хамтран ажилладаг олон улсын байгууллагын төлөөллүүд мэдээлэл солилцож, бодлого тодорхойлогчдод санал зөвлөмж хүргүүлэх нь энэ удаагийн хэлэлцүүлгийн зорилго юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Монгол Улсын шүүхэд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, тодорхой амжилтад хүрснийг дурдлаа. Тухайлбал, шүүхийн шийдвэрийг shuukh.mn цахим санд байршуулж, шүүхийн үйлчилгээнд гэрэгэ киоск төхөөрөмж ашиглаж эхэлсэн зэрэг ил тод байдлыг хангах алхамууд хийсэн. Мөн онлайн шүүх хурал, иргэн, эрүү, захиргааны хэргийн мэдээллийн нэгдсэн санг ашиглаж байгаа, \"ХУР” нэгдсэн системээс 18 төрлийн лавлагаа, мэдээллийг шүүхэд ашиглахаар туршилт хийж эхэлсэн зэрэг цахим шүүхийн суурь тавигдсаныг мэдээлсэн. Цаашид цахим шүүх бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага байгааг мөн хэллээ. Шүүхэд мэдүүлэхээс эхлээд хэрэг маргаанаа шүүхээр шийдүүлэх хүртэлх үйл ажиллагаанд мэдээлэл технологийн хөгжлийг ашиглах нь цахим шүүхийн зорилго гэдгийг тэрбээр онцлов.
Хэлэлцүүлгийн үеэр шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл нар Монгол Улсын шүүхийн мэдээллийн технологийн хөгжлийг танилцуулж, цахим шүүх бүрдүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар илтгэл хэлэлцүүллээ. Цахим шүүх бүрдүүлэхэд хууль эрх зүйн орчноос гадна хүний нөөц, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг тулгамдсан асуудал байгааг мэдээлсэн юм.
Шүүхийн үйл ажиллагааг цахимжуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалтад анхаарах асуудал, зарим улсын туршлагын талаар Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүн мэдээллээ. Тухайлбал, Эстони улсын цахим шүүхийн системийг танилцуулахдаа цахим хавтаст хэргийг цахим болон цаасан суурьтай байдлаар хадгалахыг хуульчилсан, цахим хавтаст хэргийн систем ашигладаг, цахим нотлох баримтыг ашиглах, цахимаар шүүхэд мэдүүлэхэд зардал бага байдаг зэрэг давуу талыг танилцуулав.
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монгол Улсын шүүхэд мэдээллийн технологийн хөгжлийг ашиглахад багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Хамгийн сүүлд мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалахад зориулж 1.5 тэрбум төгрөгийн техник, технологийн хөрөнгө оруулалт хийсэн. Шүүх, хуулийн байгууллагуудыг цахимжуулах туршлага, баримталж буй бодлого, хэтийн төлвийн талаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн \"Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн Удирдагч Л.Заяа мэдээлэл хийсэн. Шүүхийг цахимжуулахад хүний нөөцөө бүрдүүлэх нь тулгамдсан асуудал болж байгааг тэрбээр онцлов.
Үүний дараа Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж байгаа талаар хариуцсан албан тушаалтнууд нь мэдээлэл хийнэ.
\"Шүүхэд мэдээллийн технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага, боломж” хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнууд оролцож байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтын ажиллагаатай олон улсын болон төрийн бус байгууллага, хуульч, судлаачдын төлөөлөл хэлэлцүүлэгт урилгаар оролцож байна.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс