Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн А/72 дугаар тушаалаар байгуулагдсан шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшин тогтоох шалгалтын комисс Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/42 дугаар тушаалаарбатлагдсан \"Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлал”-ын дагуу шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах, архив бичиг хэргийн эрхлэгч нараас ажил үүрэгтэй нь холбогдох хууль, дүрэм, журмуудаар мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тогтоох шалгалтыг 2019 оны 11 сарын 29-ний өдөр зохион байгуулав.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Шүүхийн программ хангамж хариуцсан референт Э.Амарсанаа, Техник хангамж хариуцсан референт Б.Алтанбагана нар \"Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг танилцуулаад туршилтаар хэрхэн нэвтрүүлэх тухай тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд мэдээлэл өгч, санал солилцлоо.
\"Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг шүүхэд нэвтрүүлснээр иргэн, хуулийн этгээдийн баримт бичиг, хаяг болон үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, нийгмийн даатгал, татвар төлөгчийн мэдээлэл зэрэг 18 төрлийн лавлагаа, мэдээллийг татаж авах боломжтой.
Мэдээллийн технологийн хэлтэс