1. \"Билэг төгс дэлгэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох \"Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь ашигт малтмалын хайгуулын XV-017851, XV-00020505 дугааруудтай тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйгхууль бус болохыг тогтоолгож, төлөвлөгөө батлахыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч, Ерөнхий шүүгч: Т.Оюунгэрэл,
Шүүгч: Г.Янжиндулам,
Шүүгч: С.Оюунгэрэл,
Шийдвэрлэсэн байдал: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь \"Билэг төгс дэлгэр” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-017851, XV-020505 тоот тусгай тусгай зөвшөөрөл бүхий талбайн хайгуулын ажлын 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Ч.Чимэдийн нэхэмжлэлтэй,Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох \"Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Анхбаярыг огцруулах тогтоол гаргахгүй байгаа эсүйлдэхүйнь хууль бус болохыг тогтоож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Анхбаярыг огцруулах тогтоол гаргахыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч, шүүгч: Д.Алтанцэцэг,
Шийдвэрлэсэн байдал: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 18 дугаар зүйлийн 18.1.1.а-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Чимэдийн \"Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Анхбаярыг огцруулах тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, С.Анхбаярыг огцруулах тогтоол гаргахыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм бичсэн шүүх хуралдааны
нарийн бичгийн дарга Б.Энхтуяа