“ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ 2017 ОНЫ ЖИЛИЙН ДҮН МЭДЭЭ БОЛОН ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 2018-05-18 19:14:00

 

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн Д.Тунгалаг, Шүүхийн ерөнхий зөвлөлийнЭвлэрүүлэн зуучлал хариуцсан Референт Р.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаа.

\"\" 

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг \"Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2017 оны жилийн дүн мэдээ болонтулгамдаж буй зарим асуудал”мөн иргэний эрх зүйн зарим сэдвээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар болон шүүхийн захиргааны ажилтнуудад сургалтыг зохион байгууллаа.

\"\" 

Референт Р.Ичинхорлоо шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны архивын болон ажиллагаанд байгаа хэрэг, маргаанд хяналт шалгалт хийж, Иргэний хэргийн анхан шатны шүүгч, шүүгчийн туслах, эвлэрүүлэн зуучлагч, зуучлагчийн туслах нартай хамтарсан ярилцлага зохион байгуулж, цаашид хэрхэн ажиллах аргачлалын талаар зөвлөгөө, чиглэл өгч ажиллаа.

\"\"

\"\"

 

 

 

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газар