2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний Газраас мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 9 дүгээр ангийн төгсөгчдөд зориулан зохион байгуулсан \"Ирээдүйн эзэд” албан байгууллага аж ахуй нэгжтэй танилцах аялалын хүрээнд 32 сурагч, 4 багшийн бүрэлдэхүүнтэйгээр Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхтэй танилцаж, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж нар тэдний сонирхсон асуултанд хариулж сонирхолтой яриа өрнүүлсэн үр дүнтэй аян боллоо.