Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан \"Шүүхийн спортын наадам-2018” хэсгийн тоглолтоор эхэллээ.
\"Шүүхийн спортын наадам-2018”-д Шүүхийн ерөнхий зөвлөл, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн 32 багийн 841 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан (тамирчид) оролцож байгаа юм. Тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис, гүйлт зэрэг таван төрлөөр өрсөлдөнө. Хэсгийн тоглолт гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлөөр үргэлжилж байна.
\"Шүүхийн спортын наадам-2018”-ын нээлт маргааш болох юм.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс