Увс аймгийн Шүүх шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хамтран шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн 2018 оны 5-р сарын 31-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Шүүх, Прокурор, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ, Хилийн цэргийн анги, Цагдаа, ШШГГ, ШША, Тагнуул, МХГ, Татварын хэлтэс , Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагуудын 80 гаруй албан хаагчид оролцож хууль, хяналтын байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, хийсэн ажлаа тайлагнах, цаашид хийх ажлынхаа чигийг тодорхойлсон. Зөвлөгөөнд шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх таслах ажиллагааны мэдээ болон шүүхийн тамгын газраас эхний хагас жилийн байдлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн зарим ажлын талаар мэдээлэл өгсөн.