Шүүх зургаан мянган маргааныг эвлэрүүлжээ

  • 2018-10-05 11:15:00

 Монгол Улсын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид  2018 оны гуравдугаар улиралд 11522 өргөдөл иржээ. Үүнээс шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид 8666 өргөдлийг шийдвэрлэсэн байна. Эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдүүлэхээр өргөдөл гаргагчдын 70.8 хувь нь эвлэрчээ.

     Шийдвэрлэсэн 8666 өргөдлийн 6343 буюу 73 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 2310 хэрэг буюу 27 хувь нь гэр бүлийн эрх зүйн маргаан, 13 хэрэг буюу 0.01 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан байна.

     Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2018 оны 3 дугаар улирлын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл 2.74 хувиар, шийдвэрлэсэн байдал 10.53 хувиар, шүүхээс иргэний хэрэг үүсгэхээс өмнө шилжүүлэн ирсэн нэхэмжлэл 2 нэхэмжлэлээр буурчээ. Харин шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжүүлэн ирсэн иргэний хэрэг 13.78 хувиар, хүсэлт гаргагч, өргөдлөө буцаасан өргөдөл 65.34 хувиар, үлдэгдэл 18.69 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа аж.


\"Шүүх
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 Шүүхийн захиргааны удирдлагын газар
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн