ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 2018-10-10 01:38:27

 

\"\" 

\"Эрүүл зөв хооллолт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын төлөвлөгөөнд тусгагдсан дотоодын сургалтын дагуу 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Увс аймгийн эрүүл мэндийн газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Зулааг урьж оролцуулан \"Эрүүл зөв хооллолт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар эрүүл, зөв хооллолт, дасгал, хөдөлгөөн тогтмол хийснээр бие чийрэгжиж, илүүдэл жин, таргалалтаас урьдчилан сэргийлж, зүрх судасны өвчлөл, хавдар өвчин тусах магадлал буурдаг болох нь судалгаагаар тогтоогдсон талаар мэдээлэл өглөө.

\"\"

\"\"