Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр \"Шинэ Улаангом” захын гадна талбайд \"Нээлттэй шүүх” өдөрлөг зохион байгууллаа.
Уг өдөрлөгөөр шүүхийн захиргааны ажилтнууд \"Шүүхэд мэдүүлэх эрх”, \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо”, \"Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”-ны талаар зөвлөгөө мэдээлэл өгч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны өргөдөл хүлээн авч, иргэдэд гарын авлага, тараах материалыг тарааж ажиллалаа.