Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эвлүүлэн зуучлагч Б.Доржсүрэн, шүүгчийн туслах Н.Эрдэнэ-Очир, Ш.Анхцэцэг, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэйгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг эрх зүйн зохих мэдээллээр хангах зорилгоор Бөхмөрөн суманд нүүдэллэн ажиллалаа.
Дээрх сумаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчид болон иргэдэд, шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүн таслах ажлын 2018 оны 3-р улирлын мэдээ, эвлүүлэн зучлах ажиллагааны тухай, Зөрчлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай хуулиудаар сургалт зохион байгуулсан.
Мөн алслагдсан суманд ажиллаж амьдарч буй иргэдийн тулгамдсан буй асуудал болох ажиллаж байсан байдал, нас тогтоолгох болон бусад асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.