\"Эрүүл Монгол ажилтан” хөтөлбөрийн хүрээн дэх эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үүднээс мэргэжлийн эмч Б.Дугархүү, Б.Бат-Эрдэнэ нар тус байгууллагын албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
Уг сургалтын зорилго: Ажилчин албан хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нас баралтын гол шалтгаан болоод байгаа хорт хавдар болон бусад өвчлөлүүдийн талаарх цогц ойлголтыг өгч, ажилчин албан хаагчдыг эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлэхэд туслах зорилготой сургалт болов.
Монголчуудын дундаж наслалт 68, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн 193 орноос 136-д орж байгаа ба элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд 1-рт, ходоодны өвчний нас баралтаар дэлхийд 1-рт, таргалалт өвчнөөр Ази тивдээ 1-рт бичигдэж байгаа тул \"Эрүүл Монгол ажилтан\" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэл болсон тухай, мөн эдгээр өвчлөлөөс өөрийгөө, гэр бүлээ хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөв зохистой хооллох талаар ач холбогдолтой сургалт боллоо.