ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН СУРГАЛТ БОЛЛОО.

  • 2018-10-23 10:47:00

\"Шүүгчийн ёс зүйн сургалт” Баян-Өлгий аймагт өчигдөр /2018.10.22/ боллоо. Сургалтад Баян-Өлгий, Увс аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 17 шүүгч танхимын сургалтаар, Увс аймгаас 4 шүүгч онлайнаар оролцлоо.

Тус сургалтыг Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандахаар ахлуулсан Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайван, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сугар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн социологич судлаач Д.Аюуш нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг удирдан шүүгчдийн ёс зүйн суурь мэдлэгийг гүнзгийрүүлж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий зөвлөлөөс Азийн хөгжлийн сантай хамтран зохион байгууллаа.

\"\"

\"\"

\"\"