СУМУУДАД АЖИЛЛАЛАА.
- 2018-10-24 11:13:00
Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Л.Баттулга, Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Б.Доржсүрэн, туслах ажилтан Ё.Мөнхгэрэл, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Н.Эрдэнэ-Очир нарын хамт 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрүүдэд Увс аймгийн Тэс, Зүүнговь, Баруунтуруун суманд томилолтоор ажиллалаа.
Томилолтын үеэр Эвлэрүүлэн зуучлагч Б.Доржсүрэн нь Тэс сумын Засаг даргын өргөдөлтэй \"Сум хөгжүүлэх сан”-гаас зээл авсан 13 иргэдтэй уулзаж эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, өргөдөл гомдлыг хэрхэн хурдан хугацаанд зардал чирэгдэл, цаг заваа алдахгүйгээр шийдвэрлэх боломж, өнгөрсөн хугацаанд эвлэрсэн үр дүнгийн талаар танилцуулга бэлтгэж хүргэлээ.
Томилолтын үеэр дээрхи сумдаас иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдтэй уулзаж, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг танилцуулж, шүүх хуралд хэрхэн оролцох талаарх гарын авлага материалаар тарааж,шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүн таслах ажлын 2018 оны 3-р улирлын мэдээ, Зөрчлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудаар сургалт зохион байгуулж иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч сургалт зохион байгууллаа.
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Н.Эрдэнэ-Очир шүүгчийн даалгаснаар Зүүнговь сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Баруунтуруун сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд Н.Цэрмаа, Ц.Жамсран, Т.Даваасамбуу, Г.Цогнэмэх, Б.Ган-Оочир, З.Баяраа, Б.Коля нарт нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хэргийн материал танилцуулах ажиллагааг хийж гүйцэтгэлээ. Мөн тус шүүхийн тамгын газар нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээлэл иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор шүүхийн мэдээллийн самбарбайршууллаа. Уг мэдээллийн самбарт шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлтхэрхэн гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, шүүн таслах ажиллагааны мэдээ зэрэг хөдөөгийн иргэдэд нэн шаардлагатай мэдээллүүд байршуулсан болно.