Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Мөнхбатыг урьж ирүүлэн тус шүүхийн шүүгч, шүүхийн ажилтнуудад \"Замын хөдөлгөөний дүрэм”-д шинээр нэмэлт, өөрчилөлтөөр орсон онцлог зохицуулалтуудын талаархсургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтаар зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар мэдээлэл өгсөн үр дүнтэй сургалт боллоо.