“ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 2018-11-14 09:31:00

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг шүүхийн захиргааны ажилтнуудад \"Төрийн албаны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгаар сургалтыг зохион байгууллаа.
\"\"
Тус сургалтаар Төрийн албаны шинэ хууль хэрэгжсэнээр төрийн албан тушаалтнуудын нийгмийн хамгаалал одоогийн түвшингээс дээрдэж, төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдад илүү цагийн хөлс олгохоор заасан зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар харьцуулсан судалгааг хийж мэдээлэл өгсөн. Сургалтын төгсгөлд нь шүүхийн захиргааны ажилтнуудаас сорилын шалгалт авсан үр дүнтэй сургалт боллоо.
\"\"
\"\"