Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгоор Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар, Увс аймгийн Онцгой байдлын газартай хамтран \"Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөө” баталсан. Тус төлөвлөгөөнд гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх замаар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хор уршигийг арилгах, сэргээн босгох, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж явуулах, уг ажиллагаанд оролцогч байгууллагуудад зааварчилгаа өгөх, мэргэшлийн удирдлагаар хангах ажиллагааг зохион байгуулах, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлд хэрхэн хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааг тусгаж өгсөн.
Уг төлөвлөгөөний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхийн Тамгын газраас Увс аймгийн Онцгой байдлын газар, Увс аймгийн Прокурорын газартай хамтран \"Гамшгаас хамгаалах бэлэн байдал”-ын үзүүлэх сургуулилт зохион байгууллаа. Үзүүлэх сургуулилтаар шүүхийн байранд газар хөдлөлтийн улмаас нуралт үүсэж, гал гарсан үед галын тархалтыг бууруулахын тулд хэрхэн яаж яаралтай арга хэмжээ авах, угаартсан болон гэмтсэн иргэнд эмнэлэгийн яаралтай түргэн тусламж үзүүлэх, аврах хоолойгоор ажилтнуудыг гадагш гаргах зэрэг сургуулилтыг хийж гүйцэтгэсэн.
Үүний үр дүнд тус шүүхийн нийт шүүгч, захиргааны ажилтнууд гамшиг,осол тохиолдсон үед өөрсдийн хийж гүйцэтгэх үүргийг мэдэж, тохиолдож болох эрсдлээс урьдчилан анхан шатны мэдэгдэхүүнтэй болсон. Цаашид шүүхийн захиргааны ажилтан бүрт эмнэлэгийн анхан шатны тусламж, үйлчилгээг шаардлага хангасан хэмжээнд үзүүлэх чадвартай болсон.