Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чадавхижуулах зорилгоор дотоод сургалтыг тогтмол зохион байгуулдаг. 2019 оны эхний дотоодын сургалтыг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал \"Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр зохион байгууллаа. Тус сургалтад шүүхийн захиргааны ажилтнууд бүгд идэвхитэй оролцож, хамтран ярилцаж иргэний эрх зүйн бодлогыг хэрхэн бодох талаар эргэлзээтэй зүйлээ асууж тодруулсан, үр дүнтэй сургалт боллоо.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР