Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр 18-ны өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм
- 2019-01-18 16:05:00
1. С.Пүрэвжавын нэхэмжлэлтэй хариуцагч С.Мөнхбатад холбогдох \"Хамтран барьсан барилгад гэрээний дагуу байр эзэмших,ХХАГГ-гүй үүрэг 25.600.000 төгрөг гаргуулах, 420 м.кв газрыг гэрээний дагуу хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн” 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутанд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч, Ерөнхий шүүгч: Н.Туяа,
Шүүгч Н.Мөнхжаргал,
Шүүгч М.Нямбаяр,
Шийдвэрлэсэн байдал: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 908 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаав.
2. Шүүгдэгч Д.Гантөмөр, /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутад хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн,
Шүүгч Н.Мөнхжаргал,