Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр 18-ны өдрийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

  • 2019-01-18 17:21:00

1. Э.Тэмүүжин /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Л.Алтан

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Э.Тэмүүжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

2. Д.Батсүх /Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар/-д холбогдох зөрчлийн шүүх хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Холбогдогч Д.Батсүхэд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар зүйлийн 4.2 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ цаг албадан сургалтад хамруулж, 7 /долоо/ хоног баривчлах шийтгэл ногдуулав.

3. М.Болдбаатар /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар/-д холбогдох зөрчлийн шүүх хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08 цаг 30 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Холбогдогч М.Болдбаатарт /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар/-д 10 /арав/ цаг албадан сургалтад хамруулж, 7 /долоо/ хоног баривчлах шийтгэл ногдуулав.

4. Б.Бат-Өлзий /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар /-д холбогдох зөрчлийн шүүх хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Холбогдогч Б.Бат-Өлзий /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар/-д 10 /арав / цаг албадан сургалтад хамруулж, 7 /долоо/ хоног баривчлах шийтгэл ногдуулав.

5. Ц.Бямбасүрэн /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар/-д холбогдох зөрчлийн шүүх хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 30 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Холбогдогч Ц.Бямбасүрэн /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар/-д 10 /арав/ цаг албадан сургалтад хамруулж, 10 /арав/ хоног баривчлах шийтгэл ногдуулав.

6. П.Алгаа /Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох зөрчлийн шүүх хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цаг 30 минутад хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Холбогдогч П.Алгаа /Зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар/-д 10 /арав/ цаг албадан сургалтад хамруулж, 8 /найм/ хоног баривчлах шийтгэл ногдуулав.

7. О.Батболд /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Л.Алтан

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Э.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батболдод 1 жилийн хорих ял оногдуулав.

8. А.Алтаад /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч А.Алтаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтаад 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

9. Э.Ганхуяг, С.Оюунбаатар нар /Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох зөрчлийн шүүх хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: Холбогдогч Э.Ганхуяг, С.Оюунбаатар /Зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар/ нарт 15 /арав/ цаг албадан сургалтад хамруулж, 8 /найм/ хоног баривчлах шийтгэл ногдуулав.

10. Баттогтох/Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар/-д холбогдох зөрчлийн шүүх хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: Холбогдогч Ц.Бямбасүрэн /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар/-д 10 /арав/ цаг албадан сургалтад хамруулж, 10 /арав/ хоног баривчлах шийтгэл ногдуулавв.

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН:

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.АЛТАНЛХАМ