Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай” 81 дүгээр тогтоолоор Түргэн, Сагил, Давст сумаас Увс аймаг дахь анхан шатны шүүхүүдийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд болон багийн Засаг дарга нар, тухайн сумын хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүдэд 2019 оны 1 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд \"Шүүхийн бүтэц, тогтолцоо”, \"Шүүхийн шинэчлэл ба иргэдийн төлөөлөгч” зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтанд оролцогчдодгарын авлага тарааж, иргэд болон иргэдийн төлөөлөгч нараас асуусан асуултад хариулж, сургалтанд хүрэлцэн ирж амжаагүй зарим иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг багийн Засаг дарга нар болон тус сумын хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд хариуцан ажиллахаар боллоо.