Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны шүүн таслах ажлын мэдээ, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тайлангийн хурал зохион байгуулагдлаа.

  • 2019-01-25 11:38:00

\"\" 

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дүгээр захирамжийн дагуу тус шүүхийн 2018 оны шүүн таслах ажлын мэдээ, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тайлангийн хурал зохион байгуулав. Тус хурлаар Ерөнхий шүүгчийн туслах Б.Сарантуяа: 2018 оны шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, гүйцэтгэх хуудас, Ерөнхий шүүгчийн захирамж, Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг эрх зүйн баримт бичгүүд иргэний хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд бүрэн баталгаажиж орсон эсэх, мөн тухайн эрх зүйн актын өнгөн болон ажлын хувь бүрэн гарч үдэгдсэн эсэх, шүүгчдийн тухайн онд шийдвэрлэгдсэн хэргүүд бүрэн архивлагдсан эсэх талаар Шүүгчийн туслах Ш.Анхцэцэг: 2018 оны хэргийн оролцогчдоос ирүүлсэн хүсэлтийн дагуу гарсан \"Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, гүйцэтгэх хуудас мөн эвлэрүүлэн зуучлагчийн шийдвэрлэсэн хэрэгт тус тус үдэгдсэн эсэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.1-т зааснаар төлбөрийг улсын төсвийн орлогод оруулахаар заасан шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн холбогдох заалтыг үндэслэн гүйцэтгэх хуудас бүрэн бичигдсэн эсэх талаар

\"\" 

Шүүгчийн туслах Б.Баясгалан: 2018 онд хянан шийдвэрлэсэн нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийгэрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоолгохоор гаргасан шүүхийн шийдвэр бүрийг Увс аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн эсэх, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн гэрлэлт цуцалсан тухай шийдвэр бүрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн бүртгэлийн байгууллагад явуулсан эсэх, шүүхийн шийдвэр цахим санд бүрэн нийтлэгдсэн эсэх талаар тус тус шалгаж үр дүнг илтгэх хуудсаар танилцуулав. Мөн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа нь Шүүхийн удирдлага, зохион байгуулалтын ажлын талаар болон шүүн таслах ажлын чанарын талаарх мэдээллийг өгч цаашид хагас болон бүтэн жилээр тогтмол зохион байгуулж байхаар тогтож, шүүгч ажилтнууд харилцах ярилцан саналаа солилцов.