Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд 2019 оны 01 дүгээр сарын 29-нийөдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн анхны шүүгчээр томилогдон ажиллаж байсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэнтэй \"Дурсамж уулзалт- ярилцлага” сэдэвт уулзалтыг тус шүүхийн шүүгч, ажилтнуудтай зохион байгууллаа. Тус дурсамж уулзалтаар анх захиргааны хэргийн шүүгчээр томилогдон ажиллаж байсан үе дурсан ярьсан шүүхийн хамт олны халуун уур амьсгал дунд дотон яриа өрнүүлэн, захиргааны ажилтнуудад цаашид хөгжих дэвшихэд үнэтэй зөвлөгөө өгсөн үр дүнтэй уулзалт болж, төгсгөлд нь дурсгалын зураг авахуулав.