2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн прокурорын газраас зохион байгуулсан прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн байгууллагын хүсэлтээр оролцох ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Төрийн аудитын газар, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн газрын удирдах ажилтны хамтарсан уулзалт, зөвлөгөөнд тус шүүхийн шүүгч П.Болор, Л.Дэлгэрцэцэг нар оролцлоо. Төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд тэдгээрийн эрх ашгийг хамгаалж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцож байх тал дээр нэгдсэн нэг ойлголтонд хүрснээрээ уг хамтарсан уулзалт, зөвлөгөөний ач холбогдол оршиж байна.