100 БУУДАЛТ ДААМЫН ТЭМЦЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 2019-03-13 16:38:00

\"\"Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас Увс аймаг дахь тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыналбан хаагчдын дунд 100-н буудалт даамын тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгууллаа. Тэмцээнд нийт 11 байгууллагын 23 тамирчин өрсөлдснөөс эмэгтэй төрөлд Мэргэжлийн хяналтын газрын тамирчин Б.Рина 1-р байр, Хилийн 0245 дугаар ангийн тамирчин О.Юмсүрэн 2-р байр, хилийн 0311 дүгээр ангийн тамирчин М.Үржинханд 3-р байр, эрэгтэйчүүдийн төрөлд Увс аймаг дахь Тагнуулын газрын газрын тамирчин М.Ойнбаяр 1-р байр, хилийн 0328 дугаар ангийн тамирчин П.Отгон 2-р байр, хилийн 0311 дүгээр ангийн тамирчин Ц.Цэвээн 3-байр тус тус эзэлснийг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.\"\"