Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн хүрээнд Үндэсний Аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгуулагуудын дунд спортын олон төрөлт тэмцээн зохион байгуулагдлаа.

  • 2019-03-18 15:49:00

\"\" Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 98 ойн хүрээнд жил бүр уламжлал болон Увс аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгуулагуудын дунд зохион байгуулагддаг спортын олон төрөлт тэмцээн 2019 оны 03 дугаар 11-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, даам, теннис, буудлага, гардан тулаан, дартс, снүүкер билъярд, олс таталт, powerlifting тус бүр эрэгтэй, эмэгтэй багийн болон ганцаарчилсан төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнүүдэд Увсаймаг дахь шүүхийн Тамгын газрын эрэгтэй баг тамирчид сагсан бөмбөгийн төрөлд4 дүгээр байр, шатрын төрөлд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг дэд байр мөнгөн медаль, powerlifting-ийн эрэгтэй төрөлд эвлэрүүлэн зуучлагч Б.Доржсүрэн тэргүүн байр алтан медаль тус тус хүртсэн амжилттай оролцлоо.

\"\"