ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СЭТГЭГДЭЛ

  • 2019-03-22 02:14:03

Увс аймгийн Сагилсумын 5 дугаар багийн иргэн Х.Намжилмаашүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон талаарх сэтгэгдлээ бидэнд ирүүлснийг та бүхэнд хүргэж байна.  \"\"Миний бие шүүх үйл Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу шүүх үйл ажиллагаанд иргэдийн төлөөлөл оролцуулдаг нь ард иргэдийн шүүхэд итгэх итгэлийг улам сайжруулах, шүүхийн үйл ажиллагааг ойлгоход тус дөхөм болж байна. Миний бие шүүх үйл ажиллагаанд санамсаргүй түүврийн аргаар сонгогдон оролцсон нь шүүхийн үйл ажиллагааг ойлгоход ач холбогдолтой ажил боллоо. Иргэдийг шүүн таслах ажиллагаанд оролцуулж байгааг зөв гэж үзэж байна. Танай хамт олон \"Иргэн төвт төрийн үйлчилгээг” хэрэгжүүлж байгаад ажлын амжилт хүсье.

 

 

\"\"

 

 

Шүүхийн иргэдийн төлөөлөгч:

Увс аймгийн Сагил сумын 5-р багийн иргэн Х.Намжилмаа