“ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ 2019” ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 2019-03-25 04:21:48

Монгол Улсын Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.10-т \"Шүүгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлд хяналт тавьж, холбогдох байгууллагад шаардлага тавих бүрэн эрхтэй” гэж заасан бөгөөд 2018 онд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 327, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 15, шийтгэвэрийн биелэлт баталгаажуулах 7, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 220, шийтгэвэрийн биелэлт баталгаажуулах 73 гүйцэтгэх хуудас тус тус бичиж Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

\"\"Үүнтэй холбогдуулан Увс аймаг дахь анхан шатны шүүхүүд болон Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамтарсан зөвлөгөөнийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж, 2018 онд олгогдсон нийт гүйцэтгэх хуудсуудын биелэлт, гүйцэтгэл болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлуудын талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.

\"\"
\"\"