УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР 2019 оны 2 дугаар сарын 02-ны ӨДРӨӨС 2019 оны 2 дугаар сарын 04-ний ӨДРҮҮДИЙН ХООРОНД ШИЙДВЭРЛЭГДСЭН ХЭРГИЙН ТОЙМ

  • 2019-02-04 09:21:00

1. Ц.Дугармаа / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 9 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Борлууд ургийн овогтой Цэдэнбалжирын Дугармааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэйн холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 9 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дугармаад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Л.Алтан

2. В.Ганбат / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 08 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Л.Алтан

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч В.Ганбатыг бусдын эрүүл мэндэд хөнгөх хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.

Даргалагч шүүгч: Л.Алтан

3. З.Тогтмол /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч З.Тогтмолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тогтмолд 1 жилийн хугацаагаар ял тэнсэж, хянан харгалзах ял оногдуулав.

4. Х.Бат-Эрдэнэд /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Х.Бат-Эрдэнийг бусдын эрүүл мэндэд хөнгөх хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бат-Эрдэнэд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.