Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх Сургалт, сурталчилгааны хорооны 2019 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхийн захиргааны ажилтнуудын дунд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон түүнтэй холбогдуулан гаргасан дүрэм журмуудаар \"Алтан хонх” уралдаант тэмцээн зохион байгууллаа. Уг тэмцээнд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Н.Эрдэнэ-Очир тэрүүн байр эзэлж, мөнгөн шагналаар шагнуулав.