Монгол Хуульчдын Холбооноос улс, орон даяар зохион байгуулсан \"Хуульчийн Про-Боно-2019” өдөрлөг \"Гиваан баатрынталбай”-д 2019.05.01-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний алба, Хууль зүйн туслалцааны төв, Гаалийн газар, МХГ, ХХҮГ, Онцгой байдлын газар, Хилийн 0245 дугаар анги, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс оролцон иргэдэд байгууллагын үйл ажиллагааг сурталчилан, \"Эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил үйлчилгээний талаар болон бусад асуудлаар үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөөг өгсөн.
Тус арга хэмжээнд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнууд бүрэн хамрагдан, оролцож, шүүхийн мэдээлэл лавлагааны алба иргэдээс нэхэмжлэл, хүсэлт хүлээн авч, иргэн, эрүү, захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах, ажилтнуудад хэрэг маргааны төрлөөр нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд сонирхсон асуудлаар мэдээ, мэдээлэл өгч, шүүхийн үйл ажиллагааны талаар гарын авлага, боршур, зурагт хуудсыг тарааж, иргэдээс шүүхийн үйлчилгээний талаар санал асуулга авч ажиллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагааг орон нутгийн \"Увс нам бус”телевиз иргэдэд шууд нэвтрүүлж, сурвалжилан, ажилласан байна.