“Эрүүгийн хуулийн үзэл баримтлал” сэдвээр уулзалт ярилцлагыг зохион байгуулав.

  • 2019-05-17 09:23:14

\"\" 

Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн дарга М.Гантулга, тус төвийн хяналтын прокурор Г.Оюунболд нарыг урин ирүүлж \"Эрүүгийн хуулийн үзэл баримтлал” сэдвээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. \"\"

Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийн үзэл баримтлал болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжууд болон захиргааны хэм хэмжээний акт зэргийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, эрүүгийн болон зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхэд гарч буй тулгамдсан асуудлын талаар харилцан ярилцав. \"\"

Улмаар Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвөөс эмхэтгэн гаргасан Монгол Улсад үйлдэгдэн гарч байгаа гэмт хэргийн өсөлт, бууралтын шалтгаан, нөхцөл судалгааны тайлан, Монгол Улсад 2012-2016 онд үйлдэгдсэн \"Арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судалсан суурь судалгааны тайлан, Гэл бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ зэргийг багтаасан судалгааны эмхэтгэл 1, 2 номыг тус шүүхийн номын санд гардуулан өгснөөр уулзалт ярилцлага өндөрлөв. \"\"