Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан, Завхан, Наранбулаг зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарт сургалт зохион байгуулав.
Сургалтаар насанд хүрээгүй хүүхдийн эрх, үүргийн тухай, гэмт хэрэг, зөрчлийн талаарх ойлголтуудыг өгч, хүүхдүүд өөрийгөө болон бусдыгаа хэрхэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилансэргийлж, хамгаалах талаар мэдээлэл, зөвлөмж өгч харилцан ярилцав.
Тус сумын сургуулиудын удирдлагуудынзүгээсшүүхийн талаар болон гэмт хэрэг, зөрчлөөс хүүхдүүд өөрсдийгөө хэрхэн хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг ойлгомжтойгоор заасан нь хүүхдүүдэд хүрсэн, цаг үеэ олсон, үр дүнтэй сургалт болсон талаар талархал илэрхийлж байв.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР