Увс аймгийн Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан, Завхан, Наранбулаг сумуудад нүүдэллэн ажиллаа.

  • 2019-05-29 10:01:00

\"\" 

Монголын Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т тус тус заасны дагуу анхан шатны шүүх эрх зүйн маргааныг анхан шатны журмаар, хамтын зарчмаар хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулдаг.

\"\" 

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж, эвлүүлэн зуучлагч Б.Доржсүрэн нар Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан, Завхан, Наранбулаг сумуудаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч болон сумын иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, тэднийг мэдээллээр хангах чиглэлээр \"Монгол Улсын шүүхийн бүтэц, зохион байгуулалт”, \"Шүүхэд мэдүүлэх эрх”, \"Шүүхийн шинэчлэл ба иргэдий төлөөлөгчдийн оролцоо”, \"Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог” зэрэг сургалт зохион байгуулав.

\"\"

Мөн алслагдсан сумуудад ажиллаж амьдарч буй иргэдийн тулгамдсан буй асуудал болох ажиллаж байсан байдал, нас тогтоолгох болон бусад асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч, \"Сум хөгжүүлэх сан”, \"Малжуулах төсөл”-ийн 3 өргөдөл хүлээн авч газар дээр шийдвэрлэж ажиллаа.

\"\"

\"\"

\"\"

 

 

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР