Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хүүхдүүдийг хүлээн авах арга хэмжээг 2019 оны 6 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд Ойрад театрын жүжигчид \"Алтан залаат азарган тахиа” жүжгийн хэсгээс тоглон үзүүлж, гарын бэлэг гардууллаа.