Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас \"Сэтгэл зүйн дархлаажуулалтын аян”-ны хүрээнд Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал С.Баасанбатаар ахлуулсан мэргэжлийн баг хамт олныг урьж ирүүлэн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр \"Хэн ч үүнийг надад хэлээгүй” сэдвээр Увс аймаг дахь шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт явууллаа.
Уг сургалтаар Хүний хөгжлийн асуудлаар буюу нас, насны сэтгэл зүйн онцлогийг шинжлэх ухааны талаас тайлбарласан ач холбогдолтой сургалт боллоо.